ASPHALT

ASPHALT

ЛАГА

(хөдлүүрийн зам хучихад хэрэглэх элс, хайрга, газрын тосны хар давирхай бүхий холимог)

ANTIBIOTIC

АМИХАРГА

(бичил биетнээс эсвэл нийлэгжүүлэх аргаар гарган авч өвчин үүсгэгч бичил биетнүүдийг устгах эсвэл тэдний амьдралын үйл ажиллагааг нь зогсооход хэрэглэдэг эм)

ANATOMY

БИЕЛЭР

(амьтан, ургамал зэргийн биеийн бүтцийн судлал)

AMOEBA

ОНДОЙ

(Amoeba төрөлд багтах нэг эст эгэл биетэн)

ALGEBRA

ТЭНГЭЦЭЭ

(энгийн хэлбэртээ үл мэдэгдэгчээр утга ба хамаарлыг илэрхийлэл хэлбэрт төлөөлүүлэх тооны салбар ухаан)

ACT

ТОГТООЛ

(албан байгууллагаас эсвэл хурал цуглаанаас гаргасан бичгэн шийдвэр)

ACROBATICS

ТОНГОРЦОГ

(хурд, хүч, тэнцвэр, уян хатан чанар, хөдөлгөөний эвсэл шаардсан үсрэх, эргэх, тэнцвэрээ олох зэрэг бүрдэлтэй үзүүлбэр)

AVATAR

БИЕГ

(тооцоолуур хэрэглэгчийг төлөөлөх цахим зураг)

ARTERY

ТАРААГУУР СУДАС

(зүрхнээс эд эрхтэнд цус хүргэх томоохон судас)

ARTEL

ХАМСАА

(тариачид, урчууд зэрэг хүмүүсийн хөдөлмөрөө хорших хэлбэр)