БУГ
(шидээр амилсан үхдэл)
МУРИЛЗАГ
(баруун ба зүүн тийш ээлжлэн тахиралдаж буцах маягаар үргэлжлэх шугам, зураас, хөдөлгөөн, оёдол, хээ, бүтээц гэх мэт)
АДГУУЛАГЧ
(мал, тэжээвэр амьтдыг хэрхэн өсгөх, тэжээх, үржүүлэх, ашиг шимийг нь хүртэхийг судлах хүн)
АЛТРАГ
(алтас, цахиур, хүчилтөрөгчөөс гадна зарим нэг цацраг идэвхит махбодиудын найрлагатай, өнгөгүй тунгалагаас авахуулаад алтан шар, улаан, хүрэн, ногоон зэрэг өнгөтэйгөөр орших эрдэс)
АДГУУЛГА
(мал, тэжээвэр амьтдыг хэрхэн өсгөх, тэжээх, үржүүлэх, ашиг шимийг нь хүртэхийг судлах шинжлэх ухаан)
АМЬТНЫ ХҮРЭЭЛЭН
(тор, цэцэрлэгт хүрээлэн гэх мэтэд голчлон зэрлэг амьтсыг хамгаалах, нийтэд үзүүлэх зорилгоор тэжээх газар)