ШИРҮҮН БОРОО
(ус ихтэй бороо)
ХАТУУ ЗЭЭРЭНХИЙ ДЭЛБЭГЧ
(цахим мэдээлэл хадгалах соронзон эдээр бүрсэн хатуу зээрэнхий)
НЭНГҮҮР
(голчлон хотын гадна байрлах, том зогсоолтой, хэт их сонголттой, өөртөө үйлчлэх том дэлгүүр)
ХАНХАЙ
(саванд байгаа усан дундуур халуун утааг нь хөргөж татах урт, уян хоолойтой тамхины гаанс)
ЗЭРГЭЛ ШОШГО
(ижил агуулгатай бүх өлгөц, зурвасуудыг хайхад амар болгон нийгмийн сүлжээний талбарт хэрэглэх өмнөө # тэмдэгтэй үг хэллэг)